Yesug

Computer Science

Yesug

Ажлын санал хүлээн авч байна

Бэхболд Есүг Мэдээлэл зүйн багш · Программ хангамж хөгжүүлэгч · Машин сургалтын судлаач Сайн байна уу? Намайг Бэхболд Есүг гэдэг. Би мэдээлэл зүйн боловсрол, программ хангамжийн инженерчлэл, машин сургалтын чиглэлээр ажилладаг. Багшлах арга зүй, алгоритмын сэтгэлгээ, технологийн хөгжүүлэлтийг хослуулан, бодит хэрэгцээнд нийцсэн программ хангамжийн шийдэл бүтээхийг зорьдог. Боловсрол ба ажлын туршлага Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2021–2025 онд Багш, Мэдээлэл зүйн боловсролын бакалаврын хөтөлбөрөөр 3.68 голч дүнтэй суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа сурлагын амжилт, мэргэжлийн ур чадвараараа үнэлэгдэж, МБУС-ийн 2025 оны Шилдэг төгсөгчөөр шалгарсан. Багшлах ажлын туршлагаа 2023 онд 21 дүгээр сургуульд дадлагын багшаар ажилласнаар эхлүүлж, 2023–2024 онд Оном сургуульд, 2024–2025 онд МУБИС-ийн ЕБС-д цагийн багшаар ажилласан. Одоогоор Оюуны нахиа сургуульд Мэдээлэл зүйн багшаар ажиллаж байна. Сурагчдын алгоритмын сэтгэлгээ, логик дүгнэлт хийх чадвар, программчлалын мэдлэгийг хөгжүүлэхэд анхаарч, онолын мэдлэгийг практик хэрэглээтэй холбосон сургалтын арга барилыг эрхэмлэдэг. Программ хангамж ба технологийн төслүүд Багшлах үйл ажиллагааны явцад тулгардаг бодит асуудлуудыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх сонирхол маань хувийн программ хангамжийн төслүүдийг эхлүүлэх үндэс болсон. - YeSuvd Learning Platform — Цахим шалгалт, хичээлийн материал, даалгавар болон өөрийн код шалгах системийг нэгтгэсэн сургалтын платформ хөгжүүлж байна. - Лабораторийн компьютер хяналтын систем — Сургуулийн компьютерын лабораторийн үйл ажиллагааг хянах, удирдах хэрэгцээнд зориулсан систем бүтээсэн. - MEDLIVER HIS — Жижиг эмнэлэг, клиникийн үйл ажиллагаа, өвчтөний мэдээлэл болон эмнэлгийн бүртгэлийг удирдах мэдээллийн систем хөгжүүлж байна. - Эрдэм ажиглагч (Machine Learning Observer) — Дипломын ажлын хүрээнд хичээлийн харилцан ярианд дүн шинжилгээ хийж, асуултын Блумын таксономийн түвшин болон сэтгэл хөдлөлийг таамаглах машин сургалтын систем боловсруулсан. Эдгээр төслөөр дамжуулан боловсролын технологи, системийн хөгжүүлэлт, асуудал шийдвэрлэлт болон машин сургалтын аргачлалыг бодит хэрэглээнд нэвтрүүлэх туршлага хуримтлуулж байна. Программчлал ба алгоритмын сэтгэлгээ Competitive programming бол миний мэргэжлийн гол сонирхлуудын нэг. C/C++ хэлээр алгоритмын бодлого бодох, шийдлийн үр ашигтай байдлыг шинжлэх, өгөгдлийн бүтэц болон алгоритмын мэдлэгээ гүнзгийрүүлэхэд тогтмол анхаардаг. Мөн программчлалын орчноо сайжруулах, бодлого бодох үйл явцыг автоматжуулах зорилгоор cprun, nvim-cp зэрэг өөрийн хэрэгцээнд зориулсан хөгжүүлэгчийн хэрэгслүүд бүтээсэн. Алгоритм, логик сэтгэлгээ, кодын чанар болон хөгжүүлэлтийн бүтээмжийг программ хангамжийн инженерчлэлийн чухал бүрэлдэхүүн гэж үздэг. Шагнал, амжилт - 2025 — Монголын үндэсний программчлалын олимпиадын шагналт байр - 2025 — МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрдэм шинжилгээний хурал: “Эрдэм ажиглагч” машин сургалтын төсөл, дэд байр - 2025 — МУБИС-ийн МБУС-ийн Программчлалын бага олимпиад, дэд байр - 2025 — МУБИС-ийн МБУС-ийн Шилдэг төгсөгч - 2024 — МУБИС-ийн МБУС-ийн Программчлалын бага олимпиад, III байр - 2023 — МУБИС-ийн МБУС-ийн Программчлалын бага олимпиад, тусгай байр - 2023 — МУБИС-ийн МБУС-ийн Дидактик ур чадварын уралдаан, тусгай байр Ур чадвар ба мэргэжлийн зорилго Алгоритм, программчлал, сургалтын арга зүй, систем хөгжүүлэлт болон машин сургалтын чиглэлээр мэдлэг, туршлагаа тасралтгүй хөгжүүлдэг. Багаар ажиллах, шинэ санаа боловсруулах, асуудлыг системтэй задлан шинжлэх, бие даан суралцах чадвараа давуу тал гэж үздэг. Англи хэлний мэдлэг дунд түвшний. Цаашид мэдээлэл зүйн боловсрол, программ хангамжийн инженерчлэл, боловсролын технологи болон хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшлээ ахиулж, хүмүүст бодит үнэ цэн бүтээх технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой. Багшлах болон программ хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн хамтын ажиллагаа, шинэ боломж, ажлын саналд нээлттэй.

Ур чадвар

Мэдээлэл